Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн эхнэр суултаа түр хугацаагаар зогсоожээ

Moderator
2021/12/14

Энэ сарын 05-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор талийгаачийн эхнэр "Миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амь хохирсон. Нөхрийг маань Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн Д.Эрдэнэбат, захирагч, Ганхөлөг нар албан бус ажилд мэргэжлийн бус жолооч, техникч Ууганбаяртай явуулсан. Гэтэл тэд өөр тайлбар өгч байгаа. Иймээс хэрэг гарах үеийн камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл талийгаачийн эхнэр нь түр суултаа зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь хууль хүчний алба хаагчид "гурав хоногийн хугацаанд дээрх бичлэгийг түүнд үзүүлнэ" хэмээж, суултыг түр хугацаагаар зогсоожээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.225
    2021/12/16

    Odgerel bol ugasa zolbin avgai , amnaas ni garch baigaa buhen bugd hudal shu

    Хариулах
  • 202.126.88.128
    2021/12/14

    oroo hudlaa gar bn lee sh dee. Negiig shorond oruul nogoo ni gazar bulsnii daraa ooroo 3 oroo bairnii.mongo nehej aav eejiig ni hun bish bolgoj yarij bn huuhdiig ni ovo emeetei ni os honzon sanuulj hel amtai buzar huuhem mglchuud meddeg meddeg yum bnle

    Хариулах