Пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ 5 дахь удаагаа түрүүллээ. Энэ жилийн хувьд гайхалтай тулааныг үзүүлж Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ойдоо дэлхийн аваргын Алтан медалиар бэлэг барьж байгаа нь энэ юм.
Тодруулбал, Турк улсын Истанбул хотоо пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнд Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ эрэгтэйчүүдийн -63 кг жинд өрсөлдөж, дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлсэн юм.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ чансааны дагуу эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын тамирчинг 15:0, гуравдугаар тойрогтоо Иран улсын тамирчинг 21:02, дөрөвдүгээр тойрогтоо “Токио-2020” паралимпын наадмын аварга Бразил улсын тамирчинг тулааны нэгдүгээр үед техникийн илт давуугаар буулган авч аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм. Улмаар шигшээ тулаанд Итали улсын тамирчинг 18:09 харьцаагаар илүүрхэн ялж дэлхийд тав дахь удаагаа түрүүллээ. Түүний хувьд өнгөрсөн "Токио 2020" Паралимпын наадамд долоодугаар байр эзэлсэн юм.
Ийнхүү тив дэлхийд МОНГОЛ УЛСЫНХАА нэрийг ТАВАН удаа гаргаж, ТӨРИЙН ДУУЛЛАА эгшиглүүлсэн тамирчин хүүд төр хайр хишгээ хүртээх ёстой гэсэн санаачлага нийгмийн сүлжээнд өрнөөд байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна