Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 9-нд " Маргаашнаас /2021.12.09/ хил хаахаас өмнө Монголоос Эрээнд очсон байсан 150 машин ачаатай байгааг эхний ээлжинд хилээр орж ирнэ" гэсэн мэдээлэл өгсөн.
Гэтэл эрхэм сайд буруу мэдээлэл тарааж, иргэдийн эсэргүүцлийг намжаах мэдээлэл өгсөн нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаас тодорхой болж байна. Өнөөдрийн байдлаар Эрээний хилээр Монгол Улс руу хоёр хоосон чингэлэг, улсын дугааргүй суудлын автомашин л хил нэвтрээд байна. Энэ бол Дэд сайдын амлалт өгснөөс хойших үйл явц л даа. Яг ачаа тээврийн автомашин Эрээний хилээр Монгол руу нэвтрээгүй байна. Үүнээс үүдэн ачаа бараа нь Эрээнд гацсан иргэд нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж, Б.Мөнхжин сайдаас хариуцлага нэхэж байна.
Улс орны хэмжээнд хүлээлт үүсгэж байгаа энэ асуудалд Дэд сайд Б.Мөнхжин ийнхүү хариуцлагагүй мэдээлэл өгч байгаа нь түүний хувьд хариуцлага хүлээж, огцрох хангалттай үндэслэл юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна