П.Анужин: Б.Жаргалсайханыг цагдаад өгч, миний хүүхдүүдийн талаар хэлсэн үг бүхнээ нотлохыг шаардсан

Moderator
2021/12/12

 УИХ-ын гишүүн П.Анужин Буян компанийн эзэн Б.Жаргалсайханыг хувийн амьдралынх нь талаар гүтгэсэн хэмээн үзэж цагдаад хандсан талаараа мэдээлэл хийжээ.

Тэрээр,“ “Хүний Эрх”-ийн өдөрт; Буян Жаргалсайхан Анужин янхан, биеэ үнэлэгчийн газраас ирсэн, 4 өөр эцгийн 4 хүүхэдтэй, монгол хүүхнүүдийг бамбирдаад хүүхэд гаргуулж байхад таарна гэх мэт яриаг нэгэн эмэгтэйтэй хөөрөн ярьж телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай цацсан. Төрийн хэрэгт тангараг өргөн, ханцуй шамлачихаад энэ мэтийн араас хөөхгүй хэмээн бодож, зөнд нь орхисон. Анх удаа гүтгүүлж байгаа биш дээ төвөг ч гэж бодсон. Энэ алхам бол миний зөвхөн өөрийгөө бодсон Мунхаг үйлдэл байсныг би ойлгосон! Нэг насны зөрүүтэй, шилжилтийн насны 2 охин минь та хоёрын эцэг өөр юм уу, тийм байж яагаад овог нь нэг юм? Танай ээж олон нөхрөөс салсан юм уу? гэх зэрэг асуултанд булуулж, үеийнхнийхээ үгийн хүчирхийлэлд өртөж сургууль хичээл, хамт олныхоо дунд хэвийн байх нөхцөлгүй болж, дарамтанд орсон… Уйлсан, шантарсан, ааш зан нь хувирсан, бүгдийг үзэн ядаж байна хэмээсэн, ганцаардсан. Би аргадсан, загнасан, гуйсан, арга тасарсан. Бид олон шөнө нойргүй хоносон… Охид маань гундаж байсан… Тэдний туулж явааг илэрхийлэх үг үнэхээр дутаж байна…

Нийгмийн соён гэгээрлийн төлөө хэмээн итгэж, үнэмшиж, санаачилж хийж ирсэн ажил бүхнээ буруутган шүүж, олны танил цаашлаад улс төрч гэж яг юу вэ хэмээн өөртэйгээ олон шөнө олон өдөр ярьсан. Би улсаас мөнгө завшиж, татаас авч, тендерт ялж  “Монгол Тулгатан” гээчийг бүтээгээгүй, халааснаасаа, гэр бүлийнхээ буй болгосныг илүүчилж бүгдийг хийсэн. Түүний дүнд асар их Нүдүүлсэн, Гишгүүлсэн, Доромжлуулсан! Гэхдээ би даасаан! Даана ч цаашид! Харин, өөрийгөө өмөөрч өмгөөлөх өчүүхэн чадваргүй хүүхдүүд, мөн аливаа бүхэнд үргэлж хүчин мөхөсддөг, үг үйлийн хүчирхийлэлд үхтлээ өртөж байдаг бүсгүй хүний төлөө дуугүй сууж, амны зоргоор хүүхэд охидыг бузарлагсдыг тэвчиж болохгүйг миний туулсан өдрүүд, охидын маань хэдэн зуун мянгантаа урсах нулимсан дуслууд ойлгуулсан юм. Эхний алхам болгож, Буян Жаргалсайхан гэдэг хүнийг цагдаад өгч, миний хүүхдүүдийн талаар хэлсэн үг бүхнээ нотлохыг шаардсан! Нотолж чадаагүй! Хүүхдүүдийг үндэслэлгүй гүтгэсэн нь тогтоогдсон! Тэр Яллагдагчаар татагдсан! Энэ хэрэг асар удаашралтай явж буй ч би монгол улсын иргэн, ээж, эмэгтэй хүний хувьд шүүхийн шударга шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна!

Гэвч, сошиал орчинд санаатай цацсан тэрхүү бичлэгийг миний сүүлд харсанаар 1,9 сая хүн хэдийн үзсэн байсан. Хэдэн зуун мянган тархинд гүтгэлэг нь үнэн мэт суусныг, намайг дайран булах үзүүргүй сэтгэгдэл гэх доромжоор би хардаг. Хэзээ ч арилахгүй ул мөр, нөхөгдөхгүй хохирол гэж энэ юм билээ. Хүний эрх гэж юу вэ?!! Хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ?!! Хүний эрх бол төр засгаас олгогддог давуу эрх биш, төрөхөөс бидэнд өгөгдсөн Язгуур эрх!!! Хүний эрх бол хууль цаазаар хамгаалагдахаасаа илүү хүн бүрийн, иргэн нэг бүрийн ёс зүй, хүнлэг сэтгэлээр хамгаалагдаж байдаг хүршгүй бат бэх цайз! Монгол хүний ёс зүй, хүнлэг байдлын нийтлэг “ХАНДЛАГА” өөрчлөгдөөгүй цагт бид Буян Жаргалсайхан, Үрээ хүчирхийлэгсэд, Хүүхэд Бүсгүйчүүдийг залхаан зовоогсдыг нэг өдөр шуугин шүүж, нөгөө өдөр мартан замхруулдаг нийтлэг манандаа бүдэрсээр байх болно!” хэмээжээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.243
    2021/12/12

    Элбэгээтэй я.../202.126.88.192/ гэсэн сэтгэгдэл бичсэн нөхөр үнэхээр оюуны мэлмий нь хаагдсан нэгэн бөөр бөгс мэтэд юутай их ач холбогдол өгч хажууд нь хараагүй мөртлөө цуу үгэнд итгэж түүний өмнөөс хардаж байгаа хөгийн гар бна даа...ккк

    Хариулах
  • 103.26.195.161
    2021/12/12

    Ene baitugai helj baigaa shuu dee, jargalsaikhan guai l il helsenees bish. Mash olon huuhnuudee sanuulga bolson doo, ee dee emegteichuud mini, hormoi hotoo l humij yavdag um shuu, Ooriinkh ni huuhduud setgel sanaagaar unajee, harin orooliin 2 ailiin huuhduud aavgui baigaa...

    Хариулах
  • 66.181.190.177
    2021/12/12

    Yur ni Jagaa ah unenii l helsen bn Anujin avgai ichij amidarval yasiin heden ch ailiig samarsniig UB giinhen ter tusmaa zaisangiihan bugd l meddeg shde haragdaj yarij bgaagaasaa bur tes uur avgai shde, huurhii meddeggui nuhduud ene avgaig umuurud bh shig bn

    Хариулах
  • 202.126.88.192
    2021/12/12

    Элбэгээтэй янхандсан гэж гадуур нэг л шуугиж байгаа янхандаагүйдээ 2ын 2 нөхрийн боов амтлаагүй гэж үү өөрөө яах гэж боовонд дурласан хохь тэр гонжгор жагаагийн зөв

    Хариулах
  • 139.5.219.254
    2021/12/12

    Зөв шүү.бид хүүхдүүддээ ийм гүтгэлэгийн бай болгочоод гүндүүгүй байна гээд чимээнүй байж болохгүй.хүнийг өөрийнхөа санаснаар ярьж доромжлоод болдог гэж боддог хүмүүсийг болиулах хэрэгтэй

    Хариулах