ШУУРХАЙ: Б.Мөнхжин: Эрээн-Замын-Үүд боомтын тээврийг маргаашаас бүрэн нээхээр боллоо

Moderator
2021/12/09

Маргаашнаас эхлэн БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхлэхээр болсон байна. 

Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин " Өчигдөр туршилж хийгдэж, бэлтгэл бүрэн хангагдсан. Өнөөдөр бичиг цаасны ажлууд хийгдээд маргаашнаас автозамын тээвэрлэлтүүд хийгдээд эхэлнэ. Маргаашнаас хил хаахаас өмнө Монголоос Эрээнд очсон байсан 150 машин ачаатай байгааг эхний ээлжинд хилээр орж ирнэ" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна