​Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Moderator
2021/12/09

Өмнөговь аймагт өнгөрсөн шөнө газар хөдөлж, иргэдэд мэдрэгдсэн байна. 

Тодруулбал, тус аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Сэврэй-Уул” гэдэг газар энэ сарын 09-ний өдрийн 00:46 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна