Засгийн газраас цар тахлын үед иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал төлөх шийдвэрийг гаргасан. Тэгвэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд энэ шийдвэр сунгагдсан гэх мэдээлэл гарах болсон.
Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс иргэд, ААН-үүд цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрөө өөрсдөө төлнө гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгджээ. Тэрээр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтийн хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болох учиртай. Засгийн газар уг тогтоолыг сунгах талаар албан ёсоор огт яриагүй тул төлбөрийн хөнгөлөлт дуусна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн бүх харилцааг сэргээсэн. Тиймээс төр иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах шаардлагагүй гэж харж байна. Ковидын хүндрэлийг тойрч гарсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан. Төсөвт төвлөрөх татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байна. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгох зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрөө өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.46.148
Mongo baixgvi.
Хариулах139.5.219.57
12 сарын 31 хүртэл гэж байхад..., тэгэхээр чинь 2 сараас төлж эхжлнэ ш дээ
Хариулах139.5.219.57
2 сараас гээч сайд гуай...
Хариулах