Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн мягмар гарагт хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн яриандаа гурав хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ хэмээн мэдэгдсэн.
Өнөөдөр мягмар гараг. Нэг үгээр Шадар сайдын амлалт өгсөн гурав хоног өнгөрч, долоо дахь хоногийнхоо нүүрийг үзэж байна.
Өнөөдөр Шадар сайд МАН-ын их хурлын үеэр Эрээний боомтод хуримтлагдсан ачаа бараа хэзээ ирэх талаар "Хоёр талаас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр болж, хоёр тал бэлтгэлээ хангасан боловч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь очиж харна гэсэн учир тодорхой хугацаагаар хойшилж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Сануулахад, Эрээн-Замын-Үүдийн автозамын боомтыг нээх чиглэлээр хоёр тал тохиролцож хилийн дундын бүсэд Монгол, Хятадын тал руу тус тус 100 метр, өргөн нь 80 метр ачиж буулгах талбай бэлтгэсэн. Ачааг тэг цэгээс нааш татах ажлын бэлтгэлийг ЗТХЯ, АТҮТ хангаж байна. Тус дундын бүсэд ачаа ачих, буулгах ажлыг МТЗ хариуцах юм. Харин ачааг нааш тээвэрлэх ажлыг Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хариуцахаар бэлтгэж байна.
Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бэлтгэл ажил дуусаагүй бололтой. Учир нь Шадар сайдын хэлснээр Хятад талаас манай талын бэлэн байдлыг шалгаагүй байна. Хэд хоногийн өмнө Хятад талаас Монгол талын бэлтгэл ажил дуусаагүй талаар мэдээллийг өгч байв.
Ийнхүү Эрээн-Замын-Үүдийн автозамын боомт хэзээ нээгдэх талаар мэдээлэл албаныханд алга.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна