3-14 насны дөрвөн хүүхдийг галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй үлдээсэн байжээ

Moderator
2021/12/02

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байнга ирдэг, гэр орондоо байнга архидан согтуурдаг иргэдийн гэрийн хаягаар охид, эмэгтэйчүүд , хүүхдүүд дахин хүчирхийлэлд өртсөн эсэхийг биечлэн шалгах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хариу арга хэмжээ авах нэг бүрчилсэн хяналтын бүртгэлийг зохион байгуулж байна.

Энэ үеэр 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр зорилтот өрх айлд хяналт тавих үеэр 3-14 насны дөрвөн хүүхэд галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй байсныг цагдаагийн алба хаагч нар шахмал түлш, зарим хүнсээр дэмжлэг үзүүлж, цаашид хорооны Хамтарсан баг, дүүргийн ГБХЗХХ-ээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна