Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн хүүг цагдан хорьжээ. Харин Б.Бадрааг Хятад иргэдэд Монголын газар нутгаас өндөр үнээр зарсан байж болзошгүй хэргээр гадуур шалгаж эхэлсэн байна.
Мөн ИТХ-ын дарга Б.Бадраа нарт холбогдох хэрэгт Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр Х.Нэхийтийн гэрээс их хэмжээний валют, 300 сая төгрөг олсон гэх мэдээлэл цацагдаад байна.
Тэгвэл Х.Нэхийт гэх эрхэм албан ёсоор Хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлснийг хүргэе.
Х.Нэхийтийнх жилийн 400 гаруй сая төгрөгийн орлоготой. 368 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай, 187 сая төгрөгийн үнэлгээ бүхий ГУРВАН автомашинтай, 225 сая төгрөгийн малтай, 120 сая төгрөгөөр үнэлсэн эзэмших, өмчлөх эрхтэй ГУРВАН байршилд газартай, 224 сая төгрөгийн хадгаламжтай, Говь Гурван Чулуу ХХК, Ханбогд тээвэр ложистик ХХК-иудад хувь эзэмшилтэй. Жирийн нэг төрийн албан хаагчийн бэл бэнчин. Тоймгүй их. Гэтэл энэ бол зөвхөн цаасан дээр бичсэн тоо. Харин хууль бусаар хэрхэн хөрөнгөжиж, шамшигдуулж байгааг хуулийн байгууллагынхан шалгах ажлыг эхлүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна