Баригдаж байсан барилгын цахилгаан шат унаж, нэг хүн нас баржээ

Moderator
3 цаг 2 минутын өмнө

Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн талд шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 16 дугаар давхрын цахилгаан шатнаас хүн унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 27-ны өдөр гарчээ. 

Тодруулбал, шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын цахилгаан шатны хонгилоос тус барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Өрнөх хүч” ХК-ийн ажилтан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 26 настай эрэгтэй А нас барж, цогцсыг гаргаж  дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна