Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.
✳Ноён Винод Ахужа “Сайд таны салбартаа эхлүүлж буй ажил хэрэг, манлайллыг бид бахархан харж байгаа. Та зөвхөн ойн салбарыг онцгойлоогүй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт гээд бүх асуудалд цогцоор нь анхаарал хандуулан бодлого, шийдвэр, эрхзүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх гээд олон талаас нь харж ажиллаж байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэмжин цаашид илүү нягт хамтран ажиллах болно” хэмээлээ.
✳Уулзалтын хүрээнд үндсэн хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. 2022 оны эхний улиралд зохион байгуулах Ази Номхон далайн бүсийн Ойн чуулганыг хамтран зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тогтов. Мөн НҮБ-аас Хуурай газрын зохион байгуулалттай холбоотой төслийг 11 улсад хэрэгжүүлэх бөгөөд энэ төсөлтэй танилцан хамтран ажиллах саналаа ирүүлэхийг яамнаас хүслээ. Түүнчлэн Ойн доройтлыг бууруулах Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн санхүүжилтэд хамтран ажиллах талаар санал солилцов.
✳Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад оролцогч талуудын хүлээх, эрх үүрэг, оролцоог нарийн тодорхойлсон байх нь зүйтэй хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлов. НҮБ-ын Хүнс,хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр төдийгүй байгаль орчны салбарын олон төсөл хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллаж байдагт талархаж байгаагаа илэрхийлэв.
✳Тэрээр, 2022 онд хамтран ажиллах чиглэлээ эрэмбэлбэл хамгийн эхэнд мод үржүүлгийн газруудыг дэмжих, техник хангамжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, улсын нөөцөд байгаа 9,2 сая тарьц суулгацыг 10 дахин нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна