Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтэс албадын удирдлагууд уулзах санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдтэй уулзаж тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг тайлбарлаж, шаардлагатай зөвлөгөөг өглөө. Уулзсан иргэдийн хувьд газрын асуудал, орон сууцны дулаалга, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Дүүрэг орон нутаг бүх чадлаараа иргэндээ ээлтэй бүтээн байгуулалт хийхийн тулд ажиллана. Бид бүгдийг нь засч янзлах боломж байхгүй ч, хийж буй хэдхэн ажилдаа сэтгэл гаргаж, жишиг бүтээн байгуулалт, тохижилтыг хийх болно. Үүнд иргэдийн дэмжлэг, оролцоо чухал
" гэсэн юм. 2022 оноос эхлэн Баянзүрх дүүрэг газар чөлөөлөлтийг эрчимжүүлж ногоон байгууламж, автобусны буудалд жишиг тохижилт, алслагдсан хороодын авто зам зэрэг иргэндээ ээлтэй томоохон ажлыг хийхээр төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна