Хөдөлмөрийн баатар болж буй Ардын жүжигчин П.Цэрэндагва :
"Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна. Энэ бүрдээ надаас өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд сэтгэл их өег байна. Төрдөө үнсүүлнэ гэдэг бол сэтгэл хөөрч, огшихын зэрэгцээ бодож санаж тунгаах зүйл их байна.
Үе үеийг өртөөлөн энэ театрыг өдийг хүртэл авч явсан уран бүтээлчдэдээ нэгэнтээ мөргөе.
Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж, Монголын театрын урлагийн оргил үеийг нэгэнтээ эзэгнэж явсан үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.
Ачааны хүндийн үүрэхэд бэлэн жагсаж байгаа залгамж үеийнхэндээ нэгэнтээ мөргөе.
Сэтгэл хөөрөхгүй, огшихгүй байхын арга алга. Гэхдээ тунгааж бодохоо мартаагүй гэдгээ хэлэхийг хүсэж байна. Үзэгч түмнийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явах хүний ноён нуруутай байх болно гэдгээ хэлье. Ханьдаа их баярлаж байна. Аливаа юмны ар талд хань байдаг гэдгийг та бүхэн ойлгож, ухаарч мэдэх байх. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард тань хань нь байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа. Та бүхэн бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун, итгэл бат байж, үйлс буян дэлгэрэхийн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
122.201.21.141
Мундаг сайн жүжигчиндээ баяр хүргэе
Хариулах122.201.21.141
Сайхан жүжигчин мундаг жүжигчин баяр хүргэе
Хариулах103.57.94.115
Төрдөө үнсүүдвллээ гээд байх юм зүгээр л. Энгэрээ мялааж бна гэвхл яасын.
Хариулах