Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.
Монгол Улсад инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан манлайлж, дээд боловсролын шаталсан тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт үр дүн, ашиг тусаа өгсөн олон шинэ бүтээл, оновчтой санаачилга гаргасныг үнэлж, Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтэн судлаач, доктор, профессор, багш нарт баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Тэрбээр өнгөрсөн зуун бол эрдэм боловсролыг дээдлэн эрхэмлэж, шинжлэх ухаан, технологийн мэдлэг, чадварыг улсынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон, орчин цагийн шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн хөгжүүлж, мэргэжлийн байгууллагуудын орчин үеийн тогтолцоо бий болгон, эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц судалгаа-хөгжүүлэлтийг өрнүүлсэн хөгжил дэвшлийн бахдам он жилүүд байсныг тэмдэглэв.
Мөн Монгол Улс бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган, түүх, хэл, соёл, байгаль, газар зүй, экологийн онцлогийг шинжлэн судалж, байгалийн нөөц баялгийг хэмжин тооцож, ашиглалтын арга замыг оношлон тогтоон, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийн үүлдэр, угсааг сайжруулах, өвчин эмгэгийг оношлох, байгалийн болон таримал ургамлыг судлан шинжлэх, газар тариаланг хөгжүүлэн шинэ сорт гаргах зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарт түүхэн дэвшилд хүрсэн төдийгүй монгол хүн сансарт нисэн, сансар судлалыг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр сууриа бодитой эзэлж чадсаныг хэллээ.









ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
64.119.21.145
Гоц гойд юу бүтээсэн улсууд вэ
Хариулах