Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг Богд Зонховын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 төсөвт суулгасан явдал байв. Энэ бол бидний нэрлэж заншсан Тасганы овоон дээр босох хөшөө юм. Одоогоор тус газар барилгын ажил эхлүүлсэн. Анх 5,5 тэрбумын төсөвтэй байсан уг хөшөөг 32 тэрбумаар барихаар болж....
Тоо сануулахад , сүүлийн 26 жилд Монгол Улсад морины 1570, бөхийн 538, нийгмийн зүтгэлтний 341, хонь ямаа, аргаль янгирын 1778, үхэр тэмээний 756, чингис хаан, Өүлэн эхийн 38, нохой амьтны 257, тарвага болон боовны 26 хөшөө барьсан. За үүн дээр нэмэгдээд сүүлийн жилүүдэд нутаг бүрт сүндэрлэх болсон суврагуудыг нэмбэл Монгол Улсад ДЭЛХИЙД дээгүүрт бичигдэх амжилтын эзэд болох нь лав. Тэгээд ч цар тахлын суудал өндрөө авч, улс орон бүр эдийн засгийн бодлогоо хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах чиглэлд чиглүүлж байна. Гэтэл манай улс 32 тэрбумаар хөшөө барих гэнэ. Олны хэлдэгээр гуниг цаашаа
Бүр тодруулбал энэ бол УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Чойжилсүрэн нарын санаачлан парламентын босгыг сэмээрхэн давуулсан байх юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд өөрийн цахим хуудаснаа "Өнөөдрийн трэнд Богд Зонхов бурханы хөшөөний тухайд. Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтануудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулья. Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дэ. Зарцуулья гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТээс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна" гэсэн юм.
Гэвч энэ бол Засгийн газрын хуралдаанаар орсон л асуудал. Гэвч танхимын гишүүн нь хэвлэлээр гарсны дараа гэнэт мэдэв үү гэмээр ийнхүү нийгмийн сүлжээнд нэр цэвэр гэдгээ мэдэгдэж байх. Энэ хуудуутай шийдвэр ЭРХ БАРИГЧ 65-д бүгдэд нь хамаатай. Ганцхан хөшөөг 32 тэрбумаар барих тухай хар дээр цагаанаар бичсэн ч хараагүй байна л гэж битгий хэлээрэй МАН-ынхан.....
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.229.178.26
хэлэх муу үг ч олдохгүй бна
Хариулах122.201.23.84
Түлэнхийн төвөө ашиглалтад оруулж чадахгүй байж юун яасан ийсэн хөшөөнд хөрөнгө оруулах вэ?
Хариулах112.72.15.182
тэр бум мод ч цагаа олоогүй попрол шүү, цаадахдаа шанаадуулсан ч хамаагүй ингээд зоригтой хэлээрэй
Хариулах