Согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Moderator
2021/11/19

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "амиа хорлоно" гээд хаалгаа онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 20:23 цагт очиж, дээд талын айлын тагтнаас аврах олс ашиглан бууж, тус айлын цонхоор орон хаалгыг нээж, 38 настай, эмэгтэйг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна