Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Ойн салбарын үндэсний чуулган” Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж, ургуулах “Хариуцлагын гэрээ”-г байгуулав. Гэрээнд Хотын дарга болон салбарын сайд нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангаж, ногоон байгууламж бүхий хот байлгах нь бидний үүрэг юм. Тиймээс нийслэлд Ойн анги байгуулах талаар судалж байна. Хүн хүчээ нэмнэ, техник технологио сайжруулна. Бэлтгэлээ сайтар базааж байгаад хотоо ойжуулах ажилд зүтгэнэ” хэмээсэн юм.

“Ойн салбарын үндэсний чуулган”-аар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ойн салбарын оролцоо, хоорондын уялдааг хангах, санхүүгийн механизмыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж буй юм.
Улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан байна. Ой модыг ургуулж, хамгаалж, нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны салбарынхны ажил бус, иргэн бүр сэтгэл гарган оролцох учиртай гэдгийг чуулганы үеэр онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна