"Бяцхан дүүг нь аваад удахгүй ирнэ" гэж хэлээд гэрээсээ гарсан ээж нь үүрд ирэхээргүй холын холд одсон гэдгийг ухаарч амжаагүй бяцхан үрс. Тэд ээжийгээ, дүүгээ хоног тоолон хүлээж байна...
Өмнө нь ямар нэг хүндрэлгүй гурван хүүхдээ төрүүлж байсан бүсгүй энэ удаад ч ямар нэг асуудал гарахгүй гэдэгтээ бат итгэж байсан нь лав. Гэвч тэр дөрөв дэх үрээ төрүүлээд харамсалтайгаар хорвоог орхилоо. Энэ харамсалтай хэрэг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт энэ сарын 11-ний өдөр гарсан юм. Манай сайтын сурвалжлах баг аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу газар дээрээс нь очиж сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ /Сурвалжлагыг энд дарж үзнэ үү/
Талийгаачийн эгч: Дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нас барсан
Тухайн үед ямар асуудал болсон талаар талийгаачийн эгч "Энэ сарын 10-ны өдөр /2021.11.10/ миний төрсөн дүү дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт очиж хэвтсэн. Ингээд 11-ний үдээс өмнө 11 цагт дүүд маань төрүүлэх тариагаа залгасан юм билээ. Үүнээс хойш 14 цаг хүртэл эмч үзлэг эмчилгээ хийгээгүй. Энэ хооронд дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нас барсан. Орон дээр дуслаа залгуулчихаад хэвтэж байсан дүү минь орны урд шалан дээр хөв хөх болчихсон байсныг хажуу талын хүн харж эмчид хэлсэн юм билээ. Эмч нар сэргээх гэж үзсэн ч хожимдсон байсан. Өмнөх гурван төрөлт хэвийн явагдсан. Эмнэлэгт очихдоо биеийн байдал хэвийн байсан. Бид эмнэлэгт найдсан. Тэр л бидний буруу байлаа. Тухайн үед эмнэлэгт Мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн байсан юм билээ. Бүх ажилчид тийшээ анхаарлаа хандуулаад, өвчтнүүдээ орхисон. Эмч нь дүүд 10 цагт үзлэг хийгээд түүнээс хойш үзээгүй гэж байна лээ. Өглөө тариа хийснээс хойш үзлэг хийгээгүй. Истор ч нээгээгүй, бүртгэл нээгээгүй байсан гэх хардлага байна. Биднээс бүгдийг нууж байна. Тухайн үед хэн гэдэг эмч жижүүртэй байсныг ч нууж байна. Яагаад эрүүл саруул дүү минь ингэчихэв гэхээр бараг урьдаас инээж байна лээ. Хариуцлага яригдах байх" гэсэн юм.
Эмч нар согтуу байсан уу? Хэрэг гарах үед эмнэлгийн ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг Архангай аймгийн иргэд нийгмийн сүлжээнд бичсэн.
Тэгвэл тухайн эмнэлэгт ажлын байрны архидалт гэдэг зүйл газар авсныг эх сурвалж " Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Энх-Амар гэж бий. Энэ хүн эмнэлгийг хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэсэн. Түүний хамаарал бүхий 10 гаруй хүн эмнэлэгт ажилладаг. Нөхөр нь эмнэлгийн жолооч. Гэхдээ жолооч нарын дундах ярианаас сонсоход Д.Энх-Амар захирлын нөхөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж үнэмлэхээ хураалгасан гэсэн. Гэхдээ даргын нөхөр учраас жолоо барьж, алсын дуудлагад явсаар л байгаа. Цахим, угтах үйлчилгээ иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа хэсэг байна аа даа. Тэрэн дээр Д.Энх-Амар даргын төрсөн дүү ажилладаг. Анагаах төгсөөгүй. Мөн төрсөн дүү Мөнхжаргал нь 103-т үйлчлэгч. Д.Мөнхжаргалын төрсөн хүү Баяндалай Аж ахуйн тасагт манаач. Мөн л архи ууда
Д.Энх-Амар даргын төрсөн дүүгийнх нь охин Чимэгдарь 103-т бага эмч хийдэг. Чимэгдарийн нөхөр нь Увс аймгаас шилжиж ирсэн Ууганаа гээд залуу мөн л эмнэлэгт технекчээр ажилладаг. нэ мэт Д.Энх-Амар даргын хамаатнууд жолооч, үйлчлэгч, тогооч гээд 10 гаруй хүн байдаг. Эдгээр дотроос архи ууж, асуудал дагуулдаг хэд хэдэн хүн бий. Гэвч даргын хамаатан учраас ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Жирийн ажилтнуудад бол хариуцлагын систем маш сайн үйлчилнэ. Гэтэл даргын хамаатнуудад үйлчилдэггүй нь эмнэлгийн ажилчдын бухимдлыг төрүүлдэг. Мөн удирлагын түвшинд ч найз нөхдийн холбоо харилцаа бий. Үүн дээр маш их асуудалтай зүйл бол ажлын байрны архидалт хэрээс хэтэрсэн" гэсэн мэдээллийг өгсөн юм.
......Ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагын мөрдлөгийн үйл ажиллагаанд итгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явна гэдгээ мэдэгдсэн юм.
Харин манай сурвалжлах баг тухайн үед чухам ямар асуудал болсон талаар эмч нараас мэдээлэл авахаар очсон ч Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг "эзэнгүй айл" шиг дүр төрхөөр биднийг угтаж, үдсэн юм...Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дотогш ороогүй болно.
Энэхүү харамсалтай үйл явдлын хэргийн явц байдал ямар шатанд яваа талаарх мэдээллийг бид талийгаачийн ажил явдал дууссаны дараа ар гэрийнхэнтэй эргэн холбогдож, мэдээ сурвалжлага бэлтгэн хүргэх болно...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн банк: “Эрүүл иргэн” хугацаатай хадгаламж нэвтрүүллээ
МУҮУИТ ын гоцлол бүжигчин М.Бямбаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад айлчлал хийхээр мордлоо
ТАНГАДЫН ГАЛСАНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ
Ерөнхийлөгч шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв
Монгол Хятадын хилийн боомтууд НААДМААР АЖИЛЛАНА
Байрны гаднаас машин хулгайлсан 17 настай хүүг шалгаж эхэлжээ
202.126.89.104
Aimar ym vee ter orlgoch gd bga hun eniigee harj bga boluu angaah togsoogui huneer ajil hiilgej bdag yatsan gazar vee halaach aimar ym vee tiiml ym bol huviin emneleg neegeech ter daga
Хариулах202.179.21.214
Төрөхийн эмч нар хэзээнээсээ гар харж юм авч эхчүүдийг төрүүлдэг. Юм өгөөгүй бол тэр чигээр нь төрөхийн өмнөх өрөөнд хаядаг. Мөнгө өгөх боломжгүй ээж бол төрөн төртлөө ямарч үйлчилгээ авахгүй мөлхөх, орилох, уйлах асуудлыг тоохгүй дуртайдаа төрж байж гэсэн юм яриад л тохуурхдаг. Үнэхээр ажлаа хийх сэтгэл байхгүй, өргөсөн тангарагтаа үнэн ч биш хүмүүс л цагаан нөмрөг өмссөн алуурчин болоод ажиллаж байгаа нэр зүүж олон олон ээжүүдийн амь амьдралаар тоглож байна.
Хариулах202.9.40.102
turuh ued uneheer hamgiin hetsuu ue shde iim ued uusgui tsaraildag emch asragch nart uneheer gomdmoor ym bnlee
Хариулах192.82.77.171
Ervvl mendiin gazariin darga gej uls tor hiij heden emch naraa songuulid devshvvlj namaar huvaaj taltsuulsan hvn bh ym
Хариулах103.26.195.245
Мэргэжлийн хяналт гэж хүн дарамталсан өмхий хэдэн бүдүүн авгай нар бх юмаа.Хаа явсан газраа гайтай
Хариулах64.119.21.215
Тэнэг юмаа.хаа газрын дарга сайд ирлээ гэхээр өвчтөнөө хаяаад далжигнаад шарвалзаад алга болцгоодог үнэн хөгийн!!!Тэр тусам нь навсайгаад байгаа байдлаа харуулах хэрэгтэй ш дээ!
Хариулах202.179.25.193
Яг үнэн
103.212.118.73
за яг үнэнийг хэлэхэд аймаг сумдын эмнэлэг эмч сувилагч нар нэгд чадвар маш муу хоёрт дэндүү хэнэггүй хариуцлагагүй гуравт мөнхийн архидалттай бдаг нь чухам үнэн шүү
Хариулах192.82.78.151
Ид ажлын уеэр мэргэжлийн хяналт ирж дандаа Гай болдог юм.
Хариулах122.201.23.84
Хөөрхий бүсгүй, харамсалтай юмаа
Хариулах203.91.115.56
Enh amar chin darsan pizdaa ve toriin bguulgaas zailuulaach
Хариулах103.57.92.242
бүгдийг нь хал төрийн байгууллага биз дээ ямар ичмээр юм вэ
Хариулах64.119.24.111
Арай л дэндүү юмаа.
Хариулах202.126.89.68
turuh