Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Токио-2020 паралимпын аварга, гавьяат тамирчин, хошууч Энхбаярын Содномпилжээд /2021.11.11/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Шинэхэн хөдөлмөрийн баатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, хошууч Э.Содномпилжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, дэд дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойгоор олимпын алтан медалиар бэлэг барьсанд баяртай байгаагаа илэрхийлж, тамирчин хүний тэсвэр хатуужил, овсгоо самбаа, хүч чадлыг харуулан дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буйгаар нь бахархаж байгаагаа хэлээд цаашид гаргасан амжилтаа улам бататган ахиулж, дараа дараагийн тив дэлхийн тэмцээн уралдаан, ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа цол олголоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.21.119.138
энийг л боль гээд бгаа юмаа цол шагнал бишээ энэ нөхөрт баатар өглөө болоошдээ
Хариулах