Согтууруулах ундаа хэрэглэсэн 15 НАСТАЙ охидыг таван давхраас эсэн мэнд буулгалаа

Moderator
2021/11/13

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байр 5 давхар барилгын дээврээс 2 хүүхэд унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авсан.

Нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:51 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 15 настай Н, Т нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 5 давхар барилгын дээвэр дээр байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна