Токио-2020 зуны олимпын наадамд амжилттай оролцсон баг, тамирчдад төрийн одон медаль гардууллаа. Токио-2020 олимпийн хүрэл медалти Ц.Цогтбаатар өнөөдөр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрбээр "Нийт Монголын ард иргэдээ, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ийм том одонгоор энгэрээ мялаасандаа баяртай байна. Ээждээ болон гэр бүлийнхэн, дасгалжуулагч нартаа баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүний хувьд 2015 онд 19 настайдаа нэр хүнд, чансаагаараа ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг залуучуудын дэлхийн аварга шалгаруулах Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медалийг эх орондоо авчирч байв. Дараа нь 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль, 2021 оны гуравдугаар сард Ташкент болон Тбилисийн Их дуулгад түрүүлж, нэг сард хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар олимпыг зорьж, хүрэл медалийн эзэн болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна