Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа.
Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм.
Зураачид зургийн судалгааны ажилд 10 орчим жил зарцуулж, мөн 10 гаруй жилийн турш зурж дуусгасан бөгөөд зурагт дэлхийн улс орнуудыг тив, тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн тогтоц, улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, улс орныг нь тодотгодог бүтээн байгуулалт зэргийг онцлон 193 улсыг нэг хавтгайд багтаан зурсан юм. Зурагт нийт 5000 гаруй дүр дүрслэл багтсан нь монгол зургийн нарийн арга ажиллагаагаар зурагдсан, “монгол зураг” гэх өвөрмөц хэв шинжийг бүхэлдээ агуулжээ.
Өчигдөр монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа. Тухайлбал, зураг 193 улсаас бүрдэж буйгаас өчигдөр Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн 5 хэсгийн дижитал зургийг 350 орчим сая төгрөгөөр борлуулжээ.
“Дэлхийн нэг өдөр” зургийн тодорхой хэсгийг амжилттай борлуулснаар бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давдагдашгүй хуулбарыг үнэд хүргэх, энэ замаар уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж буй нь харагдаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна