Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Х.Хэрлэнг томилохыг зөвшөөрсөн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. ОХУ-ын талаас УБТЗ-ын даргаар Орос хүн тавих шаардлага тавьж байсан ч Х.Хэрлэнг томилохоор болсон байна.
Тэгвэл Х.Хэрлэн гэж хэн бэ?
Улс төр бизнесийн хүрээнийхэн түүнийг “Кадастр”-ын Х.Хэрлэн гэдэг. Түүний өнөөдрийн өндөрлөгт хүрэх түүх 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны даргаас эхлэлтэй. Өөрийн овгоо “Кадастр” гэх нэрээр “сольсон” учир нь АМХЭГ-т Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэхэд” үнэтэй хувь нэмэр оруулж, толгой баячуудын тоонд орсон нэгэн. Улмаар тэрбээр уул уурхайн томоохон компаниудын хувьцаа эзэмшигч болж карьеараа өсгөсөн байдаг.
Х.Хэрлэнгийн хувьд хамгийн сүүлд НЭГ тэрбум 401 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлсэн байдаг. Агентлагийн даргын жилийн орлого гэхэд өндөр тоо биз. Гэвч үүнийг Х.Хэрлэн дарга жилийг дотор олсон. Үүгээр зогсохгүй ХОЁР тэрбумын үл хөдлөх, 400 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй Range Rover маркийн машин, 425 сая төгрөгийн үнэт эдлэл, НЭГ тэрбум 182 сая төгрөгийн хадгаламж гээд хөрөнгө бэл бэнчингээр гайхагдсан дарга. Түүний хөрөнгө сүүлийн нэг жилийн дотор тэрбумаар өссөн. Чухам хаанаас яаж гэнэт баяжиж, тэрбумтнуудын эгнээнд нэгдэж чадсан нууц байгаа л биз...
Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын генсек байх үед шадар туслахаар ажиллаж байсныг сануулах нь илүүц биз...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна