Ө.Батцэцэг ЭЛИТ шүүгч болжээ

Moderator
2021/11/08

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны эмэгтэй шүүгчдээс хамгийн анх Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо.

 Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж, Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байна. Харин эмэгтэйчүүдээс Азийн элит зэрэглэлтэй болсон анхны шүүгч болов.

 МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчдэдээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг байна.

 Эх сурвалж: МХБХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна