ХААН банкыг тойрсон асуудал Монгол Улсыг дахин СААРАЛ жагсаалтад оруулах уу?

Moderator
2021/11/08

Монголбанкны зүгээс нэгэн ноцтой мэдэгдэл хийжээ.  Уг мэдэгдэлд " “Савада холдингс” компанийн хувьцаа эзэмшигч Япон Улсын иргэн Савада Хидео 2019 оноос өөрийн хувьцааг худалдах асуудлыг Монголын талд тавьж эхэлсэн. Монголбанканд мэдээлээгүйгээр гадаад болон дотоодын олон хөрөнгө оруулагч нар хувьцааг сонирхон холбогдох хэлэлцээр, хэлцлийг хийж байсан байх магадлалтай" хэмээжээ. 

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан  “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Үүнд монголын улстөрчид, спортынхон оролцоотой болохыг тус мэдээллүүдэд дурьдсан байгаа юм. 

Ийнхүү банкны хувьцаатай холбоотой асуудал өндрөө авах нь ээ. 

Уг үйл явдалтай холбогдуулан пүрэв гарагийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр өгсөн гүйлгээгээр Хаан банкны Япон талын гүйлгээг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм байна лээ. Нүдээрээ харсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө "Худалдан авч буй эцсийн эзэмшигч нь хэн бэ" гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Нүүрэн дээр сайхан юм тавигддаг. Гэвч үүний цаана эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Үүнийг хянамгай сайн үзэж байж олж тогтоох ёстой.

Мөн Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Энэ ажлыг хийх ёстой. Хэрвээ үүнд хариуцлагагүй ажилласны улмаас Монгол Улс дахиад "Саарал жагсаалт" руу орвол Монголбанк та бүгдийг монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ. Үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгд маш сайн хяналт тавих ёстой. Хэрвээ энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Энэ зүйл нотлогдвол Монгол Улс юун "Саарал жагсаалт" шууд "Хар жагсаалт" руу орно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй" гэсэн юм. 

Ийнхүү улстөрийн хүрээнд ХААН банкны хувьцаатай асуудал өндрөө авсныг Ч.Хүрэлбаатар гишүүн мэдэгдлээ. Энэ нь цаашид улсын эдийн засагт чөдөр тушаа болж магадгүй ч тэр хэллээ. Асуудал цаашид хэрхэн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Нэг үгээр ХААН банкны хувь заяа хаашаа эргэх талаар Монголбанк мэдээлэлгүй бүдэг бадаг таамагтай сууж байна. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.192
    2021/11/09

    Хүрэлбаатар гишүүн бол үнэхээр сайн чадвартай эдийн засагч шүү. Аса, Сумьяабазар, мөн ХХБ ны Эрдэнэбилэг та нар болилдоо одоо. Ичээчээ

    Хариулах
  • 202.126.88.143
    2021/11/08

    Хүрэлбаатар гишүүн бол үнэхээр сайн чадвартай эдийн засагч шүү. Аса, Сумьяабазар, мөн ХХБ ны Эрдэнэбилэг та нар болилдоо одоо. Ичээчээ

    Хариулах
  • 122.201.22.221
    2021/11/08

    ОРЖ БАЙЖ ХАШИРАХ УЛС. ОРООСОЙ.

    Хариулах