Монгол Улсын 2020 оны ТОП-10 аж ахуйн нэгжийн уулзалт "Эх орныхоо тусын тулд" уриан дор зохион байгуулагдаж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санаачилгаар зохион байгуулагдаж буй ТОП-10 ААН уулзалтад: - "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ - "Эрдэнэс Таван толгой" ХК - "Оюу толгой" ХХК - ХААН банк - "Энержи Ресурс" ХХК - "Улаанбаатар төмөр зам" ХНН - Худалдаа хөгжлийн банк - Голомт банк - АПУ ХК - НИК ХК -ийн удирдлагууд оролцож, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.
Эдгээр аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь ДНБ-ний 36%-тай тэнцэж, татварын орлогын 26% -ийг ажлын байрны 2.5%-ийг бүрдүүлж байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "ТОП 10 аж ахуйн нэгжийн дээд удирдлагууд оролцож буй энэ уулзалт цар тахлын үед ба цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, эдийн засагт ач холбогдол ихтэй төслүүдийг эхлүүлэх, хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэхэд илүү анхаарах шаардлага урьд урьдаас илүү тулгарсан энэ цаг үед хийгдэж байгаагаараа онцлог" гэлээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна