Согтуурсан үедээ жолоо барьж осол гаргаснаас бага насны 2 хүүхэд нас баржээ

Moderator
2021/11/06

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьснаар бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал,  Дархан-Уул аймгийн "Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 05-ны 15:18 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу шалгахад Иргэн Б гэгч нь тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож, зам тээврийн осол гарган зорчиж явсан 5 настай Д гэмтэж, 4 настай А, 2 настай Т  нар нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна