Маргааш Бөхийн өргөөнд товлогдсон бөхийн барилдаан цуцлагдсан гэдгийг Монголын үндэсний бөхийн холбоо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд "Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран зохион байгуулдаг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллалаа.
Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье. Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно" гэжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
59.153.113.247
arai2 zondool huleele shde
Хариулах