Л.Энх-Амгалан сайд ажлын байран дээрээ архидсан, задарсан нөхдөд хариуцлага тооцохоо мэдэгдлээ

Moderator
2021/11/04

Боловсрол шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнгөнбагана тэргүүтэй дөрвөн хүний тансаг ширээ нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Төрийн албан хаагчид ийнхүү ажлын цагаар тансаг ширээ засчихаад наргиж байгаа үйл явдал олон нийтийг бухимдуулсан юм. 

Тэгвэл салбарын сайд Л.Энх-Амгалан эдгээр нөхдүүдэд хариуцлага тооцно гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "Төрийн хууль дүрмийг уландаа гишгэсэн эдгээр задарсан нөхдөд арга хэмжээ авч нийтэд мэдээлнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино" гэж бичжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.4
    2021/11/04

    Шууд ажлаас нь халдаг ерөнхий сайдын захирамж байдаг байхаа.

    Хариулах