ЭХЭМҮТ-ийн эмч шөнийн ээлжинд гарч байх үедээ нас баржээ

Moderator
2021/11/03

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь энэ сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан юм. Их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.

Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнгүүдээ үзэж дуусаад амрахаар амрах өрөөндөө орж амарсан гэнэ. Эмчийг өрөөнд нь орсноос хойш хэсэг хугацааны дараа сувилагч дуудахаар очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээг авсан боловч зүрх, амьсгал сэргээгүй.
Талийгаач Х нь хуваарийн дагуу ажилдаа гарахдаа ямар нэгэн зовиургүй байсан бөгөөд нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.55
    2021/11/03

    ингэтлээ зүтгэнэ гэж юу байсиим төриин албаныханд 3 тунг хиинэ тэгэхэд будаа яанаа цагдаа нарт бол яахав хиихэд гэр бүлиин хүчирхиилэгчид пиздагаас өөр юм мэдэхгүй юмнууд эмч нар үхэж болохгүй шүү эрүүл мэндээ бодооч ц

    Хариулах
    • 122.201.22.173
      2021/11/03

      Вакцин тай холбоотой нэгч үг өгүүлбэр алга байхын эргүү сда минь