Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Т.Аюурсайхан гишүүн ээ, та яг хэний эрх ашгийг хамгаалах гээд байна. Хуулийнхаа үзэл санааг ойлгож байна уу? Та болохоор осол аваар гаргасан жолоочийн эрх ашиг яриад байна. Гэтэл хуулийн агуулга осол аваар бага гаргахын тулд бусад иргэдээ хамгаалж байгаа юм. Яагаад даатгал үүссэн бэ гэдгийг ойлгооч ээ. Даатгалын философио ойлгооч ээ" гэлээ.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын гишүүд та бид тангараг өргөсөн. Та бас тангараг өргөсөн шүү. “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" гэсэн байгаа. Т.Доржханд гишүүн та Монре даатгалын хувийг эзэмшиж байгаа. "Монре" даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр та эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. "Монре" даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн даалтгал хураамж аваад 1.5 тэрбум төгрөгийг олгосон байна. Та хэлэлцүүлэг болон санал хураалтад оролцож болохгүй. Миний сануулгыг хүлээж авахгүй бол би таныг өргөсөн тангаргаасаа няцсан хэргээр ҮХЦ-д асуудал үүсгэнэ. Би бол тангараг өргөсөн гишүүний хувьд нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байна " гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.179.18.63
zuv zuv.auyrsaihan zuv yarij bn
Хариулах