Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон гэх мэдээллийг бид хүргэсэн.
Сануулахад, охин алга болохоосоо өмнөхөн өнгөрсөн аравдугаар сарын 22-нд найз залуугийнхаа мотоциклд суугаад явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Улмаар охин алга болсноос хойш АРАВ дахь хоног дээр буюу өнгөрсөн ням гарагт охин болон найз залуугийнх цогцос олдсон байдаг. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн буу олдсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм.
Тэгвэл охин алга болоод бүх л бүтэн 10 хонож байхад сумын онцгой байдлын газрынхан яагаад эрэн хайгаагүй вэ ? гэх асуулт урган гарч байна.
Учир нь ОБЕГ-аас өдөр бүр өнгөрсөн 24 цагт зохион байгуулсан эрэн хайх, аврах ажиллагааныхаа мэдээллийг нийтэд хүргэдэг. Гэвч өнгөрсөн сарын 23-аас хойших бүх мэдээлэлд Өвөрхангай аймгийн аль нэг суманд хүн алга болсон түүнийг эрэн хайж байгаа тухай мэдээлэл бүртгэгдээгүй байгаа юм.
Иймээс сурагч охиныг алга болоод 10 хонож байхад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Онцгой байдлын албаныхан яагаад эрэн хайх ажиллагааг зохион байгуулаагүй вэ? гэх асуулт хариулт нэхэн үлдэж байна.
Эх сурвалжийн мэдээллээр найз залуу гэх 23 настай Б нь талийгаач охиныг буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан байж болзошгүй байгаа аж. Тэдний цогцсыг тус сумын малчин олж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
192.82.86.124
Ар гэр сумын сургуулийн ажилчид цагдаа нар нь өдөр шөнөгүй хайсан ш дээ бас ч гэж чадлаараа энэ дунд чинь ажиллаж байгаа алба хаагчид бна ш дээ бүгдийг нь хийгээгүй мэтээр ойлгуулж болохгүй шүү. Мэдээлэл ээ эх сурвалжаа сайн судалж байж гүйцэт мэдээлэл өг.
Хариулах192.82.86.124
Энэ том толгойтой цүнх барьж засаг дарга болоод байгаа хоосон толгойтой нөхдөөсөө салаач ээ сда. Нэг л том толгойтой шээснүүд.
Хариулах203.23.49.69
Hudlaaaaaaa neg l ih sain humuus, yag unendee ter bagsh surguuliihan bga baidliig haraldaaa hench umuurch hamgaalahgui unen mal humuus hudlaaa sain humuus bugd hurteh estoigoo hurteesei novsh nuud
Хариулах150.129.140.17
Суманд онцгой байдаг билүү.
Хариулах66.181.161.120
At geriihenl haij baisnaas bish ontsgoi tsagdaa haigagvi baih ajildaa hariutslaggvi zvgeer tsalin awaad hvnd surtal gargad suuj baidag n Haragdaj bna
Хариулах192.82.86.124
Сумын сургууль, ар гэр, сумын цагдаа нар л өдөр шөнөгүй хайсан гэж байна лээ сумын засаг дарга нь сумын хүүхдийн зөвлөлийн даргаар ажиллаж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах ёстой байтал засаг дарга нь чононд хэсэг нөхдийн хамт явж чоно алаад архидан согтуурсан байна лээ. Бүх бурууг төрийн хэдэн алба хаагч руу тохоод өнгөрөнө гэж бга бол май шүү