Насанд хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Moderator
2021/11/02

Аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцласан байна. Эдгээр ААН-үүдийг 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан байна. 

НМХГ, НЦУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах байдлаар сүүлийн хоёр жил орчим ажиллаж байгаа аж. Харин удаа дараа зөрчил гаргаж, хуулийн заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна