Сураггүй болсон охин буудуулж нас барсан байдалтай олджээ

Moderator
2021/11/01

Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олджээ. 

Охин алга болохоосоо өмнөхөн өнгөрсөн аравдугаар сарын 27-нд найз залуугийнхаа мотоциклд суугаад явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Улмаар  алга болсноос хойш ТАВ дахь хоног дээр буюу өчигдөр  охин болон найз залуугийнх цогцсыг олжээ.

Хэргийн газраас ТОЗ-8 маркийн буу олдсон байна.  Эх сурвалжийн мэдээллээр найз залуу гэх 23 настай Б нь талийгаач охиныг буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан байж болзошгүй байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна