Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ зорилтот бүлгийн 6 өрхөд иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.
Тухайлбал дүүргийнхээ эрсдэлт нөхцөлд амьдарч буй өрхүүдийн дундаас бага насны олон хүүхдүүдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон цар тахлын үед албан үүргээ гүйцэтгэж явахад гэр нь галд өртсөн албан хаагч, бага насны олон хүүхэдтэй залуу гэр бүл зэрэг зургаан өрхийн амьдралын нөхцөл байдлыг үндэслэн өргөө цагаан гэртэй болголоо.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хүйтний сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед зургаан өрхийг өөрийн гэсэн гэртэй болгож байгаадаа баяртай байна. Өргөө цагаан гэртээ өнөр олуулаа аз жаргалтай сайхан амьдраарай” хэмээлээ.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна