Сангийн яам 110 жилийн ойгоороо 1000 ширхэг энгэрийн тэмдэг хийлгэхээр ТЕНДЕР зарлажээ

Moderator
2021/11/01

Энгэрийн тэмдэг, элдэв шагнал урамшууллаас иргэд аль хэдийн залхчихаад байна. Гэтэл төрийн мөнгийг хамгийн үр ашигтай захиран зарцуулах ёстой газар нь энгэрийн тэмдэг хийлгэхээр тендер зарласан байх. 

Бүр тодруулбал, Сангийн яам 66 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлажээ. Энэхүү энгэрийн тэмдэг нь Сангийн яамны 110 жилийн ойд зориулагдах бөгөөд сайн чанарын ган төмрийг алтлаг өнгөөр бүрнэ. Хүний биед харшлахгүй, өнгө алдалт маш бага, орчин үеийн тоног төхөөрөмжөөр нарийн хийцлэлтэй, өндөр түвшинд үйлдвэрлэгдэх шаардлагыг тавьсан байна. 

Харин хэлбэр хийцийн хувьд "Дугуй хэлбэртэй байна. Дугуй хэсгийн голд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн соёмбыг галын дөлөөр хүрээлүүлж үүрдийн мандан бадрах бадам цэцэг суурьтай хийнэ. Голын хэсгийг гаднах хүрээнээс хөндий хийнэ. Хүрээний дээд хагаст “Монгол Улсын Сангийн яам”  гэсэн бичигтэй, хүрээний доод хагаст бэлгэдлийн “110” гэсэн тооны дундуур тууз дээр “1911-2021” гэсэн тоог байрлуулж 2 талаар тариан түрүү сийлбэрлэж оруулна" гэжээ. 

Мөн тэмдгийг бэлэглэхэд тохиромжтой сав, баглаа, боодолтой байх гэжээ. 

Ийнхүү төрийн мөнгөөр туйлахаар шийдсэн нэгэн баримтыг хүргэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.4
    2021/11/01

    Хуучирсан мэдээ байна өө. Энэ тендерээ зогсоочихсон байна лээ шүү. Бусдаас хуулахдаа эхлээд шалгачихаж бай.

    Хариулах
  • 202.55.188.105
    2021/11/01

    Heregtei boloodol hiij baigaa shu dee . Hun yoron dursamj buuteehgej amidardag shu. Awah yostoi yumaa awah yostou hun mash olon huleej suugaa.

    Хариулах
  • 64.119.29.149
    2021/11/01

    дэмий юманп мөнгө зарцуулах юмаа.

    Хариулах