Явган хүний гарцаар буцаж эргэсэн жолооч нарыг 20 мянган төгрөгөөр торгожээ

Moderator
2021/10/31

Хан-Уул дүүргийн "Japan" тауны ойролцоох явган хүний гарцаар буцаж эргэж буй жийп маркын автомашинуудын бичлэг цахим сүлжээнд тархаж, олны дургүйцлийг төрүүлээд байсан билээ.

Тэгвэл тухайн жийп автомашины жолооч нарт арга хэмжээ авчээ.

Тодруулбал, тухайн жолооч нарыг Зөрчлийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж, 20 мянган төгрөгөөр торгосон байна.

Харин тухайн жолооч нарын онооноос хасаагүй, торгуулийн дүн бага байгаа зэрэг нь иргэдийн бухимдлыг төрүүлж, зөрчил гаргасан жолооч нарыг өөшлүүлж байна хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна