Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23:44 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Астра вилла хотхоны 207-р байрны гадаа хүн халдлагад өртсөн байна, юу болсон нь мэдэгдэхгүй, хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар тус байранд түр оршин суух 24 настай, эмэгтэй Б гэгчийг хамтран амьдрагч болох 35 настай, эрэгтэй Ч гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж зугтаажээ. Шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээд Ч гэгчийг олж саатуулан, тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Урьдчилсан байдлаар холбогдогч нь талийгаачтай таарамжгүй харилцаатай байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Эх сурвалж: ЦЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна