Эрэлч нохойтой алба хаагчид сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Moderator
2021/10/26

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Баянцагааны-Эх" гэдэг газраас иргэн Л энэ сарын 24-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хариулахаар морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 07:20 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид эрэлч нохойтой, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нь иргэн Л/69 настай, эрэгтэй/-ийг энэ сарын 25-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:40 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т “Эх булаг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна