Байшин, машин шатаж, дөрвөн хүн галд өртөж нас баржээ

Moderator
2021/10/25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар  өнгөрсөн шөнийн 04.04 цаг Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 04:12 цагт очиход иргэн Д-ий 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ. 

Уг гал түймэрт 4 хүн өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.  Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна