Тувад болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Увс, Баян-Өлгий аймгуудад мэдрэгджээ

Moderator
2021/10/23

Өнөөдөр өглөөний 07:05 минутын орчимд ОХУ-ын Тува улсын нутаг Чадан гэсэн суурингийн орчимд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн голомт 10 км-ын гүнд буюу гүехэн болсон тул газар хөдлөлийн чичэрхийлэл Увс, Баян-Өлгий аймгийн нутагт хүчтэй мэдрэгдсэн бололтой. 

Энэ нь Хандгайтын боомт, улсын хилээс 90 км-ын зайтай оршдог суурин юм байна. Энэ удаагийн газар хөдлөлт нь өнгөрсөн 7 хоногийн дотор Тувагийн нутагт болж байгаа 2 дахь удаагийн хүчтэй хөдлөлт болжээ.  

Эх сурвалж: Б.Энхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна