УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголд сонгуулийнхаа хуулийг өөрчлөх замаар Засгийн эрхийг авдаг болсон. Шударга сонгууль Монголд байхгүй. Бор халзан хонь байсан ч гарч байна. Тоогоо нэмэгдүүлнэ, албан тушаалаа нэмэгдүүлнэ, эрх мэдлээ нэмэгдүүлнэ. Мөнгө, тогтолцоо, сүлжээ хэрээс хэтэрлээ. Та нар хэтэрхий их бярдаж, хүчээр юм хийж байна. Үлдсэн хоёр суудлаа луйвардаад авлаа. Ингэж ардчилалыг мөхөөж болохгүй. Хүмүүсийн тоо хэрээс хэтэрсэн. Ажил хэрэг алга" гэлээ.
Түүний асуултад СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран "УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын ажил бүхэлдээ хуулийн дагуу явагдсан гэж СЕХ дүгнэсэн. Санал хураалтын явцад гарсан хэрэг зөрчлийг цаг тухайд нь шийдвэрлээд явсан" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэмэлт минутаа авч "Баялагтаа эзэн Монгол гэж У.Хүрэлсүх гарч ирчихээд ТЭРБУМ мод ярьдаг юу юм бэ? Хэдэн хүүхдээ яаж онд мэнд оруулах вэ, гэж бодож байхад гарч мод тарь. Солиорлоо юу? Тэр оффшорын мөнгөө оруулж ирээч. Оффшорын мөнгөөр Монголын төрийг худалдаж авч байгаа чинь нэг өдөр илэрнэ" хэмээн бухимдлаа илэрхийлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.177.89
Сонгуулийн хууль нь өөрөө луйвар байхад хуулийн дагуу явбал луйвар л байна биздээ. МАН ард түмнийг басаад л байгаа. Сонгуулийн хуулиар луйвардаж төрд гарах нээх удаан үргэлжлэхгүй дээ. Харж л бай Монголчуудын олонх ойлгох цагт сонгуулийн хууль өөрчлөөд ч гарч ирэхгүй цаг үе ирнэ
Хариулах