О.Отгонтөгс: С.Жавхлан ах аа, би таниар зүгээр панчань хийсэн

Moderator
2021/10/20

МУГЖ С.Жавхлан Сангийн сайдаас ДӨРВӨН тэрбум төгрөг шантаажилсан гэх мэдээллийг өчигдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийнхэнд мэдээлсэн. 

Тэгвэл иргэн О.Отгонтөгс өнөөдөр Төв талбай дээр суулт хийж байгаа МУГЖ С.Жавхлантай уулзан байна. 

Энэ үеэрээ: "Би таныг мөнгө шантаажилсан гэдгийг мэдэгдсэнээр Сангийн Сайдын дүү юм шиг харагдлаа. Би бүтэн жил дуугараад хэнд ч хүрээгүй. Харин олон нийтэд өөрийн өөрчлөхийг хүсэж буй хуулийн заалтыг ярихын тулд хамгийн их хандалт авч байгаа хүн болох таныг онцолж, панчань хийсэн юм. Гэхдээ энэ яаж шийдэгдэхийг би мэдэхгүй. Би цагдаа дээр очоод бүх юмаа мэдээлчихсэн. Одоо таны тухай юм ярьж болохгүй болсон. Би Эрүүгийн хариуцлага хүлээх юм байна." гэжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна