ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Солонгыг томиллоо

Moderator
2021/10/20

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж байна.  Хуралдаанаар шинэ томилгоо хийгджээ. 

Тодруулбал, ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгыг томилсон байна. 

 Тэрбээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонго нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна