УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон АН-ын удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн нөхцөл байдал, тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УЕП-ын газарт шаардлага хүргүүлжээ.
ТУС МЭДЭГДЭЛ;
Монгол Улсын Үндсэн xуулийн 16 дугаар зүйлийн 10, 16-д заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улмаар Ковид-19 цар тахлын үеэр хууль иргэдэд үйлчлэх авч, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байх “Давхар стандарт” үзэгдэл бодитоор бий болоод байгааг эсэргүүцэн #NoNaadam, #NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн билээ. Эдгээр хөдөлгөөнүүд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж ирсний гол зорилго нь МАН-ын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын үед Үндсэн хуулийн 14.1-д тунхагласан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” суурь зарчим алдагдаж буйг эсэргүүцсэнд оршино гэж АН үзэж байгаа бөгөөд, иргэдийн эдгээр хөдөлгөөнтэй байр суурь нэгтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь удаа дараа эрээ цээргүй халдав. Мөн олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй атлаа энгийн иргэддээ хүч хэрэглэх, дарамтлах, мөрдөн мөшгөх байдлаар илт ялгавартай хандаж, улмаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хориод байна.
Тэдний нэг нь өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээг эрх баригчид огт тоохгүй байгааг эсэргүүцэж байна.
Мөн эдгээр иргэдийг суллахыг шаардан иргэн Ц.Чинбат, Ц.Чинбат нар Сүхбаатарын талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тус тус өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байхад эрх баригчид зориудаар үл тоомсорлож буй нь иргэнийхээ эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргээ умартсан эс үйлдэл гэж үзэж байна.
Хүмүүний үндсэн эрхийг үнэт зүйлээ болгосны хувьд Ардчилсан нам нь шударга нийгэм, үнэн зөв үйлсийн төлөө тэмцдэг, тэмцсэнийхээ төлөө дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Иймд:
АРДЧИЛСАН НАМ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.22.159
Батлан даалтад авах гэдэг асуудал хуулиар хүчингүй болоод 5 жил болох гэж байна Ардчилсан намд хууль зөвлөдөг хүн байдаггүй юм байх даа
Хариулах