Байгаль орчноо хамгаалах, үндэсний зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалан нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан билээ. Мод тарьж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” компанийн хамт олон нэгдэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бумбатын булагт өнөөдөр 100 гаруй мод тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж буй бөгөөд улс орон даяар мод тарих аяныг өрнүүлж буй юм. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 58 дугаар зарлиг батлагдаж, төр, иргэн болон аж ахуйн нэгжүүдийг мод тарих ажилд идэвхи, санаачлагатай оролцохыг уриалсан юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна