Сайхан мэдээ: Г.Болор-Очир Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Moderator
2021/10/18

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Болор-Очир хүрэл медаль хүртэв. 20 настай тэрбээр хагас шигшээд Японы жүдоч Такеши Сасакид ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх Тизи Гнамиег яллаа.

Мөн эхний өдөр Б.Хорлоодой, Э.Ариунболд нар хүрэл медалийн эзэд болсон бол  эрэгтэйчүүдийн +100 кг-д О.Цэцэнцэнгэл V, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар VII байрт шалгарав.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна