БНСУ-д амьдардаг Монгол эмэгтэй согтуурсан үедээ жолоо барьж ресторан мөргөжээ

Moderator
2021/10/18

Монгол эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, ГАННАМ хороололд ресторан дайрсан хэрэг гаргжээ. 

Азаар дотор нь үйлчлүүлэгч байгаагүй байна.  Монгол Улсын харьяат иргэн 30 орчим настай эмэгтэй А ресторан дайрсан дуудлага мэдээллийг дагуу цагдаа нар ирж, шалгалт хийхэд А-ийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ автомашин жолоодох эрхийг цуцлах хэмжээнээс давсан буюу 0.08 хувь байжээ.

Иргэн А нь цагдаад хамь байсан хүнтэйгээ муудалцаж гараад жолоо барьж явахдаа осол гаргасан гэсэн мэдүүлэг өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна