Засаг даргын өгсөн үүргийн дагуу Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Татварын хэлтэс болон Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Вьетнам засварын газруудад хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын дүнд Авто засварын үйлчилгээ эрхлэгч газрууд иргэдэд
1. E-баримт олгодоггүй, POS машин, хэвлэх төхөөрөмж зэрэг зүйлс байхгүй
2. Цар тахлын үед QR кодоор бүртгэлжүүлэх журам мөрддөггүй
3. Үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуй, холбогдох дүрэм журмыг хангадаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн талаар ажлын хэсэг мэдэгдлээ.
Ажлын хэсгийн хувьд хуулийн хэрэгжилтийг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх, камержуулах, баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Цаашид зөрчлөө арилгасан болон гаргаагүй засварын газруудад дүүргийн зүгээс дэмжиж гэрээ байгуулж, батламж олгоно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 өндөрлөж байна
“Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв
Мэргэшсэн залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
СОР17: Өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд сүүлийн хурлаа хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна